ХӨГЖЛИЙГ
ХАМТДАА
БҮТЭЭЕ


Бидний тухай

SABA СХ компани нь хэрэглэгчийн үйлчилгээний зөвлөх бөгөөд дуудлагын төвийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэгч юм. Бид хэрэглэгчийн үйлчилгээний чиглэлээр 15 жил тасралтгүй ажиллан, тэр дундаа төрийн болон хувийн хэвшлийн 20+ байгууллагуудад 'Лавлах төв' төслүүдийг хэрэгжүүлэн, энэ чиглэлд анхдагч бөгөөд мэргэшсэн хамт олон юм.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, үйлчилгээний нэгдсэн сувгийг дэвшилтэт технологи ашиглан хөгжүүлэх замаар харилцагч байгууллагадаа бизнесийн зорилгодоо хүрэхэд нь үнэ цэнэ нэмсэн хамтрагч нь байхыг зорино.


Бидний арга барил


Бид таны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэрэглэгчийн үйлчилгээний загварчлал, төлөвлөлтийг хийнэ.

Бид танай байгууллагатай хамтран ажиллаж, илүү бүтээмжтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг үүсгэнэ.

Танай байгууллагын Хэрэглэгчийн үйлчилгээний чадавхийг сайжруулах систем, тогтолцоог бий болгоно.


Удирдлагын багийн танилцуулга

Б.Сарантуяа

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Телемаркетинг сувгийг Мобикомын үйл ажиллагаанд нэвтрүүлж, бие даасан борлуулалтын суваг болгон хөгжүүлсэн. Мобиком группэд Хэрэглэгчийн үйлчилгээ эрхэлсэн захирал, Хаан Банкинд Харилцагчийн үйлчилгээний Газрын захирлаар тус тус ажиллаж байсан. Тэрээр 2014 онд Австралтийн Засгийн Газрын тэтгэлэг хүртэн, Австрали Улс, Монаш Их сургуулийн МВА, мөн Квинслендийн Технологийн их сургуулийн Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр тус тус төгссөн.

Ч.Хэрлэнбат

ДЭД ЗАХИРАЛ

Хэрэглэгчийн Мэдээллийн Систем (CRM), Лавлах үйлчилгээний “COPC” стандартаар мэргэжил дээшлүүлсэн. Тэрээр Мобиком Групп Сontact Center бизнес хөгжүүлэлтийн менежер, Скайтел группэд Хэрэглэгчийн үйлчилгээний захирлаар ажиллаж байсан. “Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төв, Тэнгэр Даатгал, Eznis, Хүүхдийн утас 108 зэрэг салбар бүрийн төлөөллүүдтэй Лавлах үйлчилгээний аутсорсинг үйлчилгээний хүрээнд хамтран ажиллаж, туршлага хуримтлуулсан.

Хэрэглэгч төвтэй тогтолцоог бидэнтэй хамтран бүтээхийг хүсвэл яг одоо бидэнтэй холбогдоно уу...